Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Цахилгаан хайгуулын ZONGE GDP-32" багажийн бүрдэл

Бидний хэрэглэж буй ZONGE GDP-32" хүлээн авагч нь өмнөх хувилбаруудаасаа илүүтэй олон чадвартай болж цахилгаан ба цахилгаан-соронзон үелзлэлүүдийг мэдэрч, хүлээн авч байгаагаараа өнөөдөр дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөөд байна. Энэхүү нэг хүн барьж явж, хэрэглэж болохуйц авсаархан агаад олон сувагт, батарейгаар ажилладаг хүлээн авагч нь доор нэрлэх төрлийн хэмжилтийг ямар ч техникийн ба программ хангамжийг өөрчлөхгүйгээр эх үүсвэрийн хос хяналттайгаар, цагийн ба давтамжийн тохируулгатайгаар (0.001<f<8192Hz) байгалийн төлөвт (MT/AMT) нь хэмжилтийг гүйцэтгэх чадамжтай болсон аж. Тухайлбал: өдөөгдсөн туйлшралын эсэргүүцлийн үелзлэл (RPIP) ба цаг/давтамжийн ажиллагаат (TDIP); эсэргүүцлийн цогц (CR); соронзон-теллурид дуу авианы эх үүсгэвэрийг хянагч (CSAMT); цагийн ажиллагаат цахилгаан-соронзонгийн (TEM); бага давтамжит ба дууны давтамжит соронзон-теллуридийн (MT/AMT) зэрэг болно.


Уул хүлээн авагчийн салшгүй хэсэг болох ZONGE GGT-30 маркийн дамжуулагч нь хүчдэлийг 1mW–аас 10kW, гүйдлийн хүчийг 1mA–аас 50A хүртэл хэлбэлзүүлэн гаргах чадамжтай бөгөөд давтамжийн (100% чадамж) ба цагийн (50% чадамж) тохируулгын дурын сонголтоор хэлбэлзэлийг (waveform) өгдөг. Энэ төрлийн дамжуулагчууд нь лабораторийн нөхцөлөөс (өрмийн кернд) гүний уурхайд, геотермийн (дэлхийн дулааны) эсвэл газрын тосны, нүүрсний, усны зэрэг хайгуулын бүхий л шатуудад ажиллах чадвартайгаар бүтээгджээ.


GDP-32" болон GGT-30 төхөөрөмжүүдийн хоорондын уялдаа, цагийн тохируулгыг маш нарийн мэдрэмтгий буюу 5ms/ц (фазын 1Гц -д ~0.03mr/ц) алдааны нарийвчлалтайгаар XMT-32S төхөөрөмжийг ашиглан хийдэг. Харин хувьсах гүйдлийн цахилгаан үүсгүүрээс гарч GGT-30 дамжуулагч руу орох гүйдлийг VR-1B хүчдэл тохируулагч төхөөрөмжөөр тус тус өөр хооронд нь уялдуулан ажилд бэлтгэж өгдөг.

Эдгээр ZONGE GDP-32" олон үйлдэлт хүлээн авагч болон ZONGE GGT-30 дамжуулагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэгч бөгөөд  цахилгааны эх үүсвэрээр хангагч нь Германы HATZ фирмд үйлдвэрлэгдсэн 3 фаз, 400Гц, 120/208V хүчин чадлыг гаргагч 30kW –ийн хувьсах гүйдлийн генератор, түүнийг тэжээгч дизель мотор болно. Уг зөөврийн цахилгаан үүсгүүрийг Орост үйлдвэрлэсэн Примьер маркийн бага оврын ачааны тэргэнд суурилуулсанаар ямар ч нөхцөлд, хүссэн газарт хүрч ажлыг гүйцэтгэх боломжтой болгосон.

Одоо үед өндөр хүчин чадалтай соронзон оронг мэдрэгч төхөөрөмжүүд ихээхэн чухлаар тавигдаж буйтай уялдуулан ZONGE фирм GDP-32" -той хослон ажиллах чадамжтай соронзон мэдрэгч ZONGE ANT-6 (CSAMT/AMT) гаргасныг бид худалдан авч ажилдаа хэрэглэж байна. Эл соронзон мэдрэгч нь өчүүхэн чимээ-шуугиан; өчүүхэн хүчдэл болоод дулааныг хэмжих чадвартайгаар бүтээгдэн Геофизикийн судалгаанд ашиглагдаж байна.

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү