Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Баянхонгор аймгийн Баянөндөр сум: Аман гол уулс хоорондын хотгорыг зураглах, нүүрс агуулагч бүтцийг илрүүлэх ажил

Баянхонгорын Баянөндөрт байх "Эпидот" компаний Аман гол төсөл нь Монгол Алтайн нурууны салбар болох Гичгэний нурууны зүүн өмнөд төгсгөлд, өмнөддөө Халзан Бүрдийн нурууны зүүн хойд төгсгөл хэсгээр байрлах 16х12км хэмжээний уулс хоорондын хотгор болох тухайн цаг үеийн суусан блокийг (мульд маягийн) дүүргэсэн нуур, тэнгис тэрчлэн эх газрын эрэг хавийн нөхцөлд нүүрс бүрэлдэх таатай орчин, цаг уур тааламжтай байсан зэргийг одоо илрээд, олдоод байгаа Мезозойн төгсгөлийн шатны хурдас, түүнд агуулагдсан хүрэн нүүрсний хуримтлал бүхий орон зай илэрхийлж байна.


Бидэнд өнөөдөр харагдаж байгаа геологийн тогтоц, хөгжлийн нөхцөл нь Мезозойн болоод Кайнозойн (Палеоген?) цагийн тектоник-магматизм, блоклог хөдөлгөөнүүдтэй салшгүй нягт холбоотой юм. Ямартай ч нэгээхэн шууд шинж болох AGCSAMT04_50m шугамын хойгуурхи улаан, улаавтар-хүрэн өнгөөр илрэх ан цавшил, кливажид ихээр автсан гинж маягийн толгодууд нь ЗХ 550 -аар чиглэн ЗУ унасан хагарлын илэрхийлэл бөгөөд хотгорыг дүүргэсэн их хэмжээний усыг Гүелэнгийн гол бүхий хавцалаар урсган Нарийн харын нурууны өврийн одоо байх нуурыг үүсгэснийг дурдаж болно. Үүний улмаас тогтворжуулж байсан ус урсах үедээ хавцал руугаа хандсан гулсалт-суултыг эхлүүлсэнээр өнөө бидэнд мэдэгдээд байх AGCSAMT04_50m зүсэлт дэх нүүрсний жишүү үелэлүүдийг, нимгэнээс зузаарах тасалдалтай давхаргуудыг бий болгожээ.

Нөгөөтэйгүүр AGCSAMT02_50m шугамын зүүн хэсэгт илэрсэн бөгөөд интрузийн түрэлт хэмээн тайлсан дүрслэлээр (блоклог тектоникийн өргөгдлөөр) талбайн зүүн хэсгийг босгон өнөөдрийн өндөрлөг хэсгийг үүсгэсэн болов уу гэж таамаглаж байна. Иймээс л талбайн зүүн хэсэгт нь огтхон ч барьцалдаагүй том оврын валунууд бүхий хурдас уул толгод, хуруу хэлбэрийн гүдэнгүүдийг үүсгэн байршиж байгаа байх.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү