Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум: Онгон уулын мигматитжисан гүний хагарлын бүсийн үндсэн ба асгарган алтны тархалт, үүслийн судалгаа

Бид "Илчит Хурдаст" компаний захиалгаар Онгон уулын өврийн мигматитчилагдсан дунд - том ширхэгт диорит ба гнейсчилэгдсэн жижиг ширхэгт гранитын дундуур өнгөрөх ЗХ чиглэлт, гүний регионал "Баянгол" -ын хагарлын салбарын хойд жигүүр дэх гипо - мезотермал кварцын алттай ганц нэг судал ба өмнөд жигүүр дэх 0.2 - 1.0м өргөнтэй, дунджаар 1м урттайгаар тасалдалтай илрэх березитжих хувиралд автсан алттай хэсгүүдийг гүнд нь тандах, тогтоцыг тодруулах, үүсэл - гарвалыг үнэлэх, цаашлаад өрөмдлөг - хяналтын цэгийг тогтоох зорилготойгоор геологийн ажиглалттай хос туйлт шугамчлалын ба соронзон-теллурийн шуугианы зүсэлтийн аргуудаар Геофизикийн ажлыг хийлээ.


Хэмжилтийн дүнд өмнөд  "V"  болон умард  "V"  жалгын хооронд 8-10мсек туйлшрал ба 0-15ом.м эсэргүүцлийн утгууд давхацсан гүний улбаатай хагарал-бутралыг дагасан аномаль байгаа нь илэрлээ. Түүнчлэн эл илэрсэн аномалиудын онцлог нь дурьдагдсан хоёр "V" жалга бүхий хагарлаар бүрнээ хянагдсан байгааг зүсэлтүүдээс харж болно.

Харин үндсэн хөндий гэж болох Онгон уул ба Зүүн Дэл уулаас тус тус эх авч нэгдэн үргэлжлэх хэсэгт хийсэн OUPlacerL02 ба OUPlacerL03 зүсэлтүүдийн 10-80м өргөнтэй хэсэгт 6-8мсек туйлшрал, 0-4ом.м эсэргүүцэлтэй давхарга 15-20м гүнд, ~5-10м зузаантайгаар илэрч байгааг сонирхож үзүүштэй.

Эдгээрийн эх сурвалж нь Монгол-Агнуурын далайн хаагдлын өрнөл үед сэргээгдсэн чулуулаг бүрхүүлийн хэмжээний БАЯНГОЛ -ын хагарлын (~300м өргөнтэй) бүсэд Ордовикийн габбро-диорит, диоритыг мигматитжуулж, Девоны гранитыг гнейсжүүлэн, цаашлаад цахиуржуулах, березитжүүлэх, кварцын судлуудыг линз, будин төрхөөр гаргаж ирсэн зэрэг нь маагмын сурвалжтай шүлтлэгдүү найрлагын (жишээ нь B-50 REE) хайлшууд дээшилсэний шинж юм.

... жалгад өрөмдсөн цохилтот өрөмдлөгөөр сонирхож үзүүштэй "аномаль" -д алтны ганц нэг тэмдэгтээс гадна нилээдгүй ундаргатай байрын ус гарсаныг захиалагчаас мэдэгдлээ. Үүнийг металлын болоод цэнэг хуримтлуулах чадамжтай "ион" -оор цэнэглэгдсэн хөрсний ус байжээ хэмээн дүгнэв ...

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү