Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Дархан уул аймгийн Хонгор сум: Цементийн түүхий эд болох мергелийн тархалт тогтоох, талбайг үнэлэх

Бид "ШИБА" компаний захиалгаар Цемент-3 ордын хэсэгт хамаарах мергелийн тархалтыг тогтоох, геологийн тогтцыг тодруулах, өрөмдлөг-хяналтын цэгийг тодорхойлох үндсэн зорилготойгоор геологийн үнэлэмжтэй Геофизикийн соронзон хайгуулын магнитометрийн хэмжилт, цахилгаан хайгуулын хос туйлт шугамчлалын болоод соронзон-теллурийн шуугианы аргуудын хослолыг хэрэглэн ажиллалаа.

Уурхайлагдсан орон зай болоод гадаргууд үзэгдэх төрхүүдээс ажиглахад ашиглалтын талбай орчмын "мергель" нь тогтвортой үргэлжилсэн бөгөөд ихээхэн орон зай эзэлсэн давхарга байдлаар бус зөвхөн хэсэг бусаг, нарийхан ба нимгэн үелэлээр тохиолдох агаад хамгийн төвөгтэй нь шахалтад автан огшиж боссон төрхөөр байрлажээ.

Энэ нь тектоникоор болоод үл нийцлэгээр хиллэх хоёр өөр галав, хоёр өөр хөгжил_хөдөлгөөн, хоёр өөр хурдас_хуримтлалын орчныг илэрхийлж байгаа хэрэг бөгөөд нэмэгдээд маагмын гаралтай жижиг интрузийн түрэлт босоо хөдөлгөөн, шилжилтэд нэмэр болжээ.

... Эх газрын эрэг хавьд (шельф) гүн усны нөхцөлд буй болсон карбонатлаг тунадас нь хүчилтөрөгчгүй орчинд биежсэн аж. Үүний баталгаа нь цооногуудаас авсан мергелийн дээжүүд дэх ислийн шинжилгээний дүнгээр CaО 47.5 - 51.9%, CO2 38.5 - 40.3% хэмээн гарсанаар илэрхийлэгдэж байна. Мөн мергелийг агуулсан шаварлаг занар нь нарийн ширхэглэг тунадсаас тогтсон нь тодорхой.

Венд-Кембрийн (V-Є) шельфийн хурдас нь цахилгаанд үзүүлэх физик шинжээрээ хэдий "нейтрал-0" орчин руу тэмүүлэх нөхцөлтэй ч хожуу цагийн тектоник - маагмын үйлчлэлд автсанаас үүдээд ≤7мсек хүртэл туйлшралын утга авахаас гадна мергель маань сулаас дунд хэмжээнд гантигжсан нь эсэргүүцлээрээ өргөн хүрээнд хэлбэлзэж болохыг илэрхийлдэг. Хос туйлт шугамчлалын зүсэлтийг мергель бүхий сөрөг соронзон гажилт орон зай дахь соронзон-теллурийн шуугианы аргаар илэрхийлэгдсэн 0-100 (20-70) ом.м эсэргүүцэлт хэсгүүд хэрхэн байрших болон түүний гүний (маагмын) холбоосыг шалган үнэлэмж гаргахад ашиглаж болно. Түүнчлэн гүний угшилтай маагмын жижиг биетүүд болон цуурч, урагдсан хэсгүүдээс ямар нэгэн металлын хуримтлалыг (Cu скарн) бий болгосон эсэхийг таамаглан_цаашид тодруулахад хэрэглэж болох юм.

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү