Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Төв аймгийн Баян сум: Уурхайн усан хангамжид ашиглагдах гүн байрлах хагарал, ан-цавын ус илрүүлэх

"СТБЛ" компаний захиалгаар Төв аймгийн Баян сумын нутгийн Дэндгэр Овоо хэсэгт гадаргуугийн бус гүнд байрших ус илрүүлэн олох ажлыг алтны шороон хуримтлалтай аманд биолокаци - соронзон_теллурийн шуугианы зохиомол үүсгүүр - босоо цахилгаан бүсчлэлийн аргуудын хослолоор, бичигдсэн дэс дарааллаар гүйцэтгэв.

Ажлын дүнгээр CSAMT аргын 2ш, VES аргын 2ш зүсэлтийн зургуудыг зохиолоо. CSAMT зүсэлтийн хөх ягаан өнгө нь эсэргүүцлийн бага утгуудыг, цагаан цэнхэр өнгө нь эсэргүүцлийн их утгуудыг төлөөлнө. Харин VES зүсэлтийн хүрэн өнгөөр эсэргүүцэл, хөх өнгөөр туйлшралын утгууд илэрхийлэгдсэн байгаа.

Well_CSAMTLine01 ба VES-1: CSAMT зүсэлтэд босоодуу байрлалтай хагарал болон чулуулгийн үе дундуур нэвчиж хуримтлал үүсгэсэн усны сав, түүний дээд хэсгийн тэжээл ба доод, хажуугийн шүүрлүүд харагдаж байгаа. Харин VES зүсэлтэд ус агуулагч 2 үе, 2-р үеийн ус нь цахилгаан орныг дэмжигч ионууд бүхий металлын нэгдлүүдтэйг илэрхийлж байгаа.

... Бага гүний ус сонирхвол 80м интервалаас 30м орчим, харин их гүний их ус сонирхвол 110м интервалаас 100 150м тус тус өрөмдвөл санасандаа хүрэх болно гэж үзлээ.

... заагдсан орон зайнуудаас 4-5л/с ундаргатай ус олдсоныг болон хийгдсэн CSAMT зүсэлтийг хэрэглэн өөр бусад орон зайнаас худаг гаргаж болохыг амжилттай туршсанаа ажил удирдсан мэргэшсэн геологч Ж.Баярхүү мэдэгдлээ ...

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү