Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (БАРУУН ЭМТИЙН ЭПИТЕРМАЛ_ДӨЧ ГОЛ)

... Мезозойн сүүлчээр эрчимжсэн галт уулсын үйл ажиллагааны дүнд гадаргууд хүчиллэг лаав бялхан, хагарлуудын уулзвар орчмоор вулкан-купол структурүүд хөгжсөн аж. Тухайлбал: Юрийн төгсгөл Цэрдийн эхээр грабен-синклинал бүтцүүд хэлбэршин тэдгээрийг ердийн тунадсууд, базальтийн ба андезитийн найрлагын лаавууд дүүргэхийн зэрэгцээ MZ2-3 насны гранит-порфирийн багавтар хэмжээний дайки, штокууд түрж байв. Чухамхүү эдгээр рифт үүсгэгч эвдрэл, шахалт, шилжилт, зөрөлтийн үйл явцуудаар суларсан орон зайгаар нь Зүүн Байгалийн чанад дахь болон Монголын зүүн хойд талын алтны ордуудыг (Балей, Тасеевское ба Цагаанчулуут, Борөндөр, БАРУУН ЭМТ зэрэг) тээвэрлэсэн мантийн гаралтай Калийн өндөр агууламжтай шохойлог-шүлтлэг, шошонит-латитын магм нэвчсэн байна ...

Геологийн маршрут, цахилгаан хайгуулын зүсэлт, соронзон хайгуулын ажлуудаар БАРУУН ЭМТ илэрцийг илэрхийлэгч сульфид бүхий (антимонит, арсенопирит, бүдэг хүдэр?) цахиуржсан, брекчисэн, кварцын зэрэг судлуудыг агуулсан бүс нь 1200х300м талбарт эрчимтэй илрэн ЗХ чиглэлийн хагарал - ан цавшилуудад төвлөрөн, БХ чиглэлийнхээр тархалт нь хянагдан багавтар хэмжээний хайрцаг хэлбэрийн хотгорт оршиж байгааг тодрууллаа. Ашигт элементээс Au 0.03 - 1.82 г/т, Ag 0.5 - 24.3 г/т хэмжээтэйгээр судлууд тархсан талбарт илэрч байгаа нь БАЛЕЙН төрлийн эпитермал хүдэржилтийн Монгол дахь хувилбар ч гэж хэлэх үндэстэй.

Илэрцэд хийсэн цахилгаан хайгуулын хос туйлт шугамчлалын зүсэлтүүдийн дүнгээр 15-20msec/50-90ohm*m болон 25-30msec/150-300ohm*m гэсэн үзүүлэлтүүдтэй хоёр хэсэг аномаль ялгаран үзэгдэж байгаагаас эхний бүлэг нь дээжлэлт хийгдсэн, ашигт элементийн агууламжтай судлын хэсгүүдтэй давхцаж байна. Харин удаах бүлэг нь хувиралгүй риодацитын доор хагарлаар хянагдан 80м -ээс доош гүнд оршиж байгааг эх үүсвэрийн орж ирсэн гудам хэмээн бодох үндэстэй.

Зураг.9 ба 10 -д илэрхийлэгдсэн дүн нь хагарлаар замнасан сарнимал сульфидүүдтэй: а) цахиурын уусмал,  б) "мөөг" хэлбэрийн дацит орж ирсэнийг харуулах агаад үүсгэсэн "гео-физик" биетийн гадна хүрээгээрхи анхдагч ба хоёрдогч чанартай ан цавшилуудад бага температурын кварцын, цахиурын ба брекчи судлууд төвлөрч байгааг тодрууллаа.

Дэлгэрэнгүйг Baruun Emt epithermal FOR Exploration50.pdf -ээс үзнэ үү.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү