Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Дархан уул аймгийн Хонгор сум: Цогт Өндөрийн скарн биетийн шилжилт-хөдөлгөөний онцлог ба үүсэл гарлын мөн чанарыг үнэлэн тогтоох, гүнд нь шалгаж нягтлах

Зүсэлтийн ажлуудыг зүүн урдаас (1150 → 2950) баруун хойш чиглэлд скарн, скарн төст халькопирит (давирхайлаг лимонит-тенорит-малахит-азурит) + магнетит (спекуляр гематит-улаан гематит - гётит) + эпидот + гранат (андрадит-гроссуляр) + гидротермал кальцит эрдэсжилттэй ЗХ ~250 сунасан хагарлын бүсэд хөндлөнгөөр байршуулан 50м - 20м - 10м - 5м алхамуудтайгаар хийлээ.
50м алхамтай зүсэлтүүдийн дүнг нэгтгэвээс биет маань хойноос урагш чиглэлд шургасан гудамлаг үүсгэсэн шинж байдал үзүүлдэг. Тухайлбал: 4-р шугамын 260 → 330м интервалд гадаргууд ил гарсан 10-21мсек туйлшралын, 10-13ом.м эсэргүүцлийн утгууд бүхий 25м гүнтэй; харин 1-р шугамын 230 → 300м интервалд гадаргуугаас доош 75м гүнээс эхлээд 130м гүнд сарнисан 7-9 мсек туйлшралын, 25-43 ом.м эсэргүүцлийн утгатай 65м хэмжигдсэн зузаантай аномалиуд илэрсэн байгаа нь "БАГА ГҮНД ОРШИХ ӨЛГҮҮ БАЙДАЛТАЙ МОГОЙ ТӨРХТ БИЕТ" байна гэсэн төсөөлөлд хүргэж байна. Доорхи зургаар БУ -аас ЗХ чиглэлд өнгийж харсан байдлаар бүхий л хос туйлт шугамчлалын зүсэлтүүдийг нэгтгэсэн 3D загварыг харуулж байгаа бөгөөд улаан жимстэй эвэр хундага нь 4-р шугамын орчимд буюу гадаргууд илэрч доороо № 21, 28, 30 цооногуудаар огтлогдсон СКАРН биет болно.
Гүйцэтгэгдсэн ажлуудын үр дүнгүүдийн нэгтгэл, шугам тус бүрүүдээр хийгдсэн зүсэлтийн хэмжилтийн дүнгүүдээр скарн_скарн төрхт биет маань ерөнхийдөө эсэргүүцлийн багаас дунд хэмжээний утгуудтай орон зайн шүтэлцээтэй туйлшралын дундаас их утгуудын харилцан хамаарлын хэсэгт оршиж байна. Ингэхдээ туйлшрал нь эсэргүүцэлт орон зайн дээврийн ба шанаа, чамархайн ойролцоо байх хэсгүүд нь сульфид - магнетиттай скарн төрхт биетүүдийг илэрхийлж байх шиг.

Харин эсэргүүцлийн бага орон зайтай харилцан шүтэлцээтэйгээр илрэх бөгөөд скарн биетийнхээ зүүгээр уртрагийн чиглэлт хагарлын дагууд байрлах туйлшралын багаас дунд хэмжээний утгуудын бөөгнөрөлт гудмыг соронзонт чадвараа алдсан диоритын бага зузаантай дайкууд тархсан, пирит - халькопирит бүхий сульфидүүдийг агуулсан калийн хувиралтай гидротермал - метасоматоз үйлчлэлд сулавтар хэмжээгээр орсон, басхүү нарийхан мезо кварцын судланцарын хэсгүүдтэй сиенодиорит хэмээн үзэж байна.
Соронзон-теллурийн шуугианы аргын эсэргүүцлийн TUCSAMTLine02_10m зүсэлтийн хэсгээс таслан харуулж байна. Зурагт 1-рт: 1→8192Гц, 2-рт 4096→8196Гц хэмжилтийн утгуудыг авсан нь нийт гүний болон бага гүний бүтцүүдийг ялгамжтайгаар томруунаар нүднээ ил харагдуулахаар бодсоных билээ. Учир нь их гүний утгуудын нийлэмжид бага гүний бүтэц дарагдан структур нь тодорч өгдөггүй зовлон нэг байдаг. Энэ ажлаар 800м хүртэлх гүний мэдээллийг цуглуулан зүсэлт хэлбэрээр үзүүлсэн ба эндээс гүний хагарлын бүсийн хүрээлэлд байх чулуулгийн тогтоц, байрлалын онцлог, шилжилт хөдөлгөөний чиглэлийг харж болохоос гадна хагарлаар дээшилсэн залуу_бага интрузтэй холбогдон үүссэн заагийн ба гидротермал метасоматоз үйлчлэлд автсан, сонирхож болох орон зайг ч төсөөлж болох юм. Өөрөөр хэлбэл зүсэлт дэх хөх-ягаан өнгөт гүн суулттай орон зайнуудаар скарн ба скарн төст хүдрийн биетүүдийн багана, хоолой, линз, хэвтшүүд болон хагарлын зааг дахь цахиуржих (кварц-серицит+смектит), калийн зэрэг хувирлууд төвлөрсөн байдагтай таарч байгаагаас тэр юм.
Нөгөөтэйгүүр ЗУ → БХ ойролцоогоор 300-400 унасан (хөх-ягаан өнгө) төрх нь гадаргууд илэрсэн милонитжисон гулсалтаар баталгаажиж урдаас хойш чиглэлд үйлчилсэн шахалтын хүчийг ч давхар илэрхийлнэ. Басхүү ЗУ болоод БХ чиглэлтэй, 500 - 700 уналтай систем ан цавшилуудыг үүсгэсэн нудралт нь цэнхэр-цагаан өнгөт сиенитийн бага босоо биетүүдээс үүдэлтэй байх боломжтойг ч харуулна ...  


... ГХА -ыг мэргэшсэн геологч Г.Дамдин захиралтай Геоплан Ресурс компани гүйцэтгэн нөөцийг ЭБМЗ -өөр хамгаалсан агаад төмрөөс гадна зэс болоод алтыг тооцоолсон. Ирэх жилээс геофизикээр олдсон сульфидийн хүдэржилтийг тодруулахаар ажиллана гэгдсэн ...

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү