Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум: Ховор металлт бүтцийг илрүүлж, тархалтыг тогтоох зорилготой цахилгаан шугамчлалын ба соронзон-теллурийн шуугианы зүсэлтийн ажил

Талбай нь Нүхэтдавааны нумын арын/өврийн хотгорын террэйнд байрших ч Мезозойн идэвхжлийн цаг үед хэлбэржсэн хүчиллэг интруз чулуулагтай холбоотой холимог - ховор металлын эрдэсжилттэй бүс нутаг билээ.

... Өмнө хийгдсэн геологи - геохимийн зургийг суурь болгон АР3, АР2, АР4 хэмээгдэх объектууд дахь хагарлын бүсээр илэрсэн геохимийн газарч болон үндсэн элементүүдийн сарнилын хүрээг бүрэн хамруулан зүсэлтийг урдаас хойш чиглэлд гүйцэтгэхдээ тэргүүнд ээлжинд хос туйлт шугамчлалын 50м, удаахид нь 20м, гуравт нь соронзон теллурийн шуугианы аргын хэмжилтүүдийг тус тус хийлээ...

Ажиллагааны дүнд:

1. АР3 ба АР2 эрлийн хэсгийн хэмжээнд томруунаар илэрхийлэгдэх хүдэржилтийн орон зай мэдрэгдээгүй зөвхөн хагарал, ан цавууд дагаж хөгжсөн микрогранитын дайк, бага - дунд температурын судлын бүтээгдэхүүнийг дагаж орж ирсэн пиритжилттэй (дотроо бага зэрэг металлын агууламжтай) байгаа нь томоохон хэмжээний ашигт эрдсийн бөөгнөрөл хайх бололцоо багатай гэж харагдаж байна.  

2. АР4 эрлийн хэсэг бусдаас онцлогтой.

а) мезотермал төрхт цагаан кварцын унангиудтай грейзенжсэн дунд ширхэгжилт гранитын (C) биет нь соронзонгийн сөрөг гажил дотор оршдог.

         б) риодацит, дацитын хучаас тархсан талбар нь соронзонгийн сөрөг гажлын өмнөдөд, өргөргийн чиглэлтэй сунасан гранитын-порфирийн дайкийн бүлэг биетүүдийн баруун төгсгөлд Pb, Zn, Ag, Sn -ын томоохон Cu, Mo, Au жижгэвтэр аномалиуд байрших хэсэгт оршиж байна.

в) хайгуулын талбайд байдаггүй дунд-том ширхэглэг цайвар боржингийн хойд заагийг илэрхийлдэг хагарлын дагууд жигд илэрсэн ~ 3км урттай, 18 мсек хүртэл туйлшрал өгдөг бүс илэрч байгаа зэрэг болно.

Энэ тухайд хамаарах зүсэлтүүдийг өөр хооронд нь нэгтгэж АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ хэсэгт суулган, зохих тайлбар санамжийг бичсэн бөгөөд өрөмдлөгөөр шалгах зайлшгүй шаардлагатай юм.

3. Хайгуулын талбайд, тэр тусмаа АР4 эрлийн хэсэгт As, Pb (Zn), Ag, Au, Bi, Cu, Mo, W, Sn элементүүдийн сарнилын хүрээ цогцоор илэрсэн байгаа нь ховор металлын хүдэржилтийн (Mo-W-Sn) загварчлалтай нэгдэж, нийлэх боломжтойг илэрхийлж байна.

 

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү