Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Өмнөговь аймгийн Манлай сум: Алт агуулагч бүтцийг илрүүлж, тархалтыг тогтоох зорилготой соронзонгийн ба цахилгаан шугамчлалын, соронзон-теллурийн шуугианы зүсэлтийн ажил

... Коллизын хөгжлийн оргил үед бий болсон блоклог тектоник хөдөлгөөнөөр (сброс-сдвиг болоод взброс-сдвиг маягийн) үүсгэгдсэн суларсан, нээгдсэн гэхчилэнгийн жим, харгуй, гудамлагуудаар замнан алс хэтээс улбаатай (Шүтээн ба Хүрэл үнэгийн зэрэг плутоникуудаас) хол шилжих чадвартай цахиурын зэрэг уусмалд агуулагдсан Au, Ag гэх мэтчилэнгийн хөнгөн зөөгдөх боломжтой элементүүдийн хуримтлал л (GQCV ба ороген төрлийн судлын алт) олдох нигууртай ...

... Ажлаар 4 төрөл аномаль ялгарч үзэгдэж байгаагаас эхний 2 төрөл болох эсэргүүцэл ба туйлшралын давхацсан (1) ба эсэргүүцлийн гажлын гадаад заагаар туйлшрал давхацсан (2) хэсгүүд нь илүүтэй сонирхол төрүүлэхээс гадна НИНЖА ажиллабарт өртсөн талбаруудтай орон зайн хувьд нийцэж байгаад байгаа юм. Түүнчлэн 1 ба 2 төрөл аномаль нь өмнө гүйцэтгэгдсэн нарийвчилсан СОРОНЗОН хайгуулаар илэрсэн аномалийн эерэг ба сөрөг туйлын утгуудын нийлэмжүүдтэй харилцан зохицож байгаад оршино.

Удаах 2 төрөл болох туйлшралын эерэгтэй эсэргүүцлийн бага давхацсан (3) ба эсэргүүцлийн эерэгтэй туйлшралын бага давхацсан (4) хэсгүүд нь хязгаарлагдмал сонирхол татах бөгөөд зөвхөн геологийн бүтцийг тодруулах, нааштай үр дүнт орон зайг хүрээлэхэд хэрэглэгдэх зэрэгт ашиглагдаж болох юм. Өөрөөр хэлбэл 3 ба 4 нь хагарал, ан цавууд...; бага оврын интруз биетүүд...; гэх зэргийг зураглах мэтийн үйлдлүүдэд нөлөөтэй гэж бодно.

Гүйцэтгэгдсэн хос туйлт шугамчлалын зүсэлтүүдийн дүн нь гадаргууд илэрч зурагдсан, тэмдэглэгдсэн хувирч өөрчлөгдсөн зурвасууд, диоритын дайк хэлбэрийн уртааш сунасан биетүүдтэй харилцан уялдаатай, томруун дүрслэл үзүүлж байна. Түүнчлэн зүсэлтэд илэрч байгаа 1 ба 2 төрлийн (+3) аномалиуд нь соронзон талбартай уялдаатайгаар барахгүй уул ЗХ - БУ чиглэлт зурвасын дагуу дахь ягаан ба гүн хөх өнгийн дүрслэлийн заагаар тэнхлэг нь орших антиклинал структурийн төвийн (нугас) дагууд гүдийсэн орон зайд төвлөрөх дайк, силл, бага оврын шток зэрэг хэлбэртэй дундлаг найрлагын интруз биетүүдтэй холбогдож байна.

Асар шандын талбай дахь Хар Ноёны болон Манлайн гүний хагарлуудын хооронд орших АЛТАНЦАЦРАГИЙН ОРОГЕН нь Карбон - Пермийн цагт ЗУ БХ чигт үйлчилсэн Коллиз хөдөлгөөний шахалтын улмаас атирах - хунирах - тасрах - шилжих зэрэгтэй хамт төрөл бүрийн хэмжээтэй онгойлт, нээлхийжилтэд (dilational jog) оржээ.  Үүний дараа Мезозойн идэвхжлийн БУ ЗХ үйлчилсэн хүчинд басхүү автсанаар мөн чиглэлд сунасан структурүүд ч үүсгэгджээ. Иймээс эдгээр хагарал, суларсан орон зайнуудыг дагасан ГЕО биетүүдээс гадаргууд харилцан адилгүйгээр буюу температурын хувьд өөр хоорондоо ялгаатай хлоритын, цахиур-хлоритын, цахиур-карбонатын, карбонатын, кварц-карбонатын болон кварцын < 2см хүртэлх зузаантай судал судланцарууд тохиромжтой мөчлөг бүхий нээлттэй зай руу тэмүүлэн оршиж байгааг зарим нэгэн баримт илэрхийлж байна хэмээн бодогдлоо.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү