Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Баянхонгор аймгийн Галуут сум: Хоолой худаг талбайгаас гүний ус болоод алтыг илрүүлж, уурхайн усан хангамж ба үйлдвэрлэлд таацах орон зайг товлох зорилготой геофизикийн ажил

... Алтны шороон хуримтлалтай аманд Геофизикийн ажлыг магнитометрийн нарийвчилсан хэмжилт, биолокаци → соронзон-теллурийн шуугианы зохиомол үүсгүүрийн, цахилгаан хайгуулын хос туйлт шугамчлалын зүсэлтийн аргуудын хослолоор гүйцэтгэв.

HHDDIPL08_50m ба HHDDIPL06_50m зүсэлтүүдээр төлөөлүүлэн хос туйлт цахилгаан шугамчлалд дүрслэгдсэн гажлуудын хослолоор эрт цагийн алтны асгарган хуримтлал бүхий давхаргыг эрж, хайх боломжит орон зайн илэрхийллийг үзүүлэхийг чармайв. Бидний тохиолдолд алт нь эртний голын эсвэл түр зуурын усаар баяжигдан том хайрга, хэмхдэслэг материалууд, магнетиттай хамтад орших тул туйлшрал ба эсэргүүцлийн өндөрссөн утгуудын нийлэмжийг чухалчлах нь тодорхой гэж үзлээ. Эсрэгээр байвал лавтай сайн зүйл биш бөгөөд жишээлэхэд туйлшралын өндөрссөн гажил эсэргүүцлийн багатай эвшилдсэн орон зайд шаварлаг бүрэлдэхүүн (тогтонги хэсгийн) доторхи тоосонцор алт эс бөгөөс исэлдсэн пирит гэхчилэн цахилгаан дамжуулах, цэнэг хураах чадамжтай бусад эрдсүүдийн бөөгнөрөл олдох талтай юм.


HHCSAMTL02_20m ба HHCSAMTL05_20m зүсэлтүүдээр төлөөлүүлэн соронзон-теллурийн шуугианаар дүрслэгдсэн гажлууд дахь ус агуулсан орон зай, тэдгээрийн хаана нь өрөмдвөл зохихыг харуулж байна.

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү