Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Баянхонгор аймгийн Галуут сум: Хоолой худаг талбайгаас гүний ус болоод алтыг илрүүлж, уурхайн усан хангамж ба үйлдвэрлэлд таацах орон зайг товлох зорилготой геофизикийн ажил

... Алтны шороон хуримтлалтай аманд Геофизикийн ажлыг магнитометрийн нарийвчилсан хэмжилт, биолокаци → соронзон-теллурийн шуугианы зохиомол үүсгүүрийн, цахилгаан хайгуулын хос туйлт шугамчлалын зүсэлтийн аргуудын хослолоор гүйцэтгэв.

...

Өмнөговь аймгийн Манлай сум: Алт агуулагч бүтцийг илрүүлж, тархалтыг тогтоох зорилготой соронзонгийн ба цахилгаан шугамчлалын, соронзон-теллурийн шуугианы зүсэлтийн ажил

... Коллизын хөгжлийн оргил үед бий болсон блоклог тектоник хөдөлгөөнөөр (сброс-сдвиг болоод взброс-сдвиг маягийн) үүсгэгдсэн суларсан, нээгдсэн гэхчилэнгийн жим, харгуй, гудамлагуудаар замнан алс хэтээс улбаатай (Шүтээн ба Хүрэл үнэгийн зэрэг плутоникуудаас) хол шилжих чадвартай цахиурын зэрэг уусмалд агуулагдсан Au, Ag гэх мэтчилэнгийн хөнгөн зөөгдөх боломжтой элементүүдийн хуримтлал л (GQCV ба ороген төрлийн судлын алт) олдох нигууртай ...

...

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум: Ховор металлт бүтцийг илрүүлж, тархалтыг тогтоох зорилготой цахилгаан шугамчлалын ба соронзон-теллурийн шуугианы зүсэлтийн ажил

Талбай нь Нүхэтдавааны нумын арын/өврийн хотгорын террэйнд байрших ч Мезозойн идэвхжлийн цаг үед хэлбэржсэн хүчиллэг интруз чулуулагтай холбоотой холимог - ховор металлын эрдэсжилттэй бүс нутаг билээ.

... Өмнө хийгдсэн геологи - геохимийн зургийг суурь болгон АР3, АР2, АР4 хэмээгдэх объектууд дахь хагарлын бүсээр илэрсэн геохимийн газарч болон үндсэн элементүүдийн сарнилын хүрээг бүрэн хамруулан зүсэлтийг урдаас хойш чиглэлд гүйцэтгэхдээ тэргүүнд ээлжинд хос туйлт шугамчлалын 50м, удаахид нь 20м, гуравт нь соронзон теллурийн шуугианы аргын хэмжилтүүдийг тус тус хийлээ...

...

Дархан уул аймгийн Хонгор сум: Цогт Өндөрийн скарн биетийн шилжилт-хөдөлгөөний онцлог ба үүсэл гарлын мөн чанарыг үнэлэн тогтоох, гүнд нь шалгаж нягтлах

... 50м алхамтай зүсэлтүүдийн дүнг нэгтгэвээс биет маань хойноос урагш чиглэлд шургасан гудамлаг үүсгэсэн шинж байдал үзүүлдэг. Тухайлбал: 4-р шугамын 260 → 330м интервалд гадаргууд ил гарсан 10-21мсек туйлшралын, 10-13ом.м эсэргүүцлийн утгууд бүхий 25м гүнтэй; харин 1-р шугамын 230 → 300м интервалд гадаргуугаас доош 75м гүнээс эхлээд 130м гүнд сарнисан 7-9 мсек туйлшралын, 25-43 ом.м эсэргүүцлийн утгатай 65м хэмжигдсэн зузаантай аномалиуд илэрсэн байгаа нь "БАГА ГҮНД ОРШИХ ӨЛГҮҮ БАЙДАЛТАЙ МОГОЙ ТӨРХТ БИЕТ" байна гэсэн төсөөлөлд хүргэж байна. Эл зургаар БУ -аас ЗХ чиглэлд өнгийж харсан байдлаар бүхий л хос туйлт шугамчлалын зүсэлтүүдийг нэгтгэсэн 3D загварыг харуулж байгаа бөгөөд улаан жимстэй эвэр хундага нь 4-р шугамын орчимд буюу гадаргууд илэрч доороо № 21, 28, 30 цооногуудаар огтлогдсон СКАРН биет болно...

...

Төв аймгийн Баян сум: Уурхайн усан хангамжид ашиглагдах гүн байрлах хагарал, ан-цавын ус илрүүлэх

"СТБЛ" компаний захиалгаар Төв аймгийн Баян сумын нутгийн Дэндгэр Овоо хэсэгт гадаргуугийн бус гүнд байрших ус илрүүлэн олох ажлыг алтны шороон хуримтлалтай аманд биолокаци - соронзон_теллурийн шуугианы зохиомол үүсгүүр - босоо цахилгаан бүсчлэлийн аргуудын хослолоор, бичигдсэн дэс дарааллаар гүйцэтгэв.

...

Дархан уул аймгийн Хонгор сум: Цементийн түүхий эд болох мергелийн тархалт тогтоох, талбайг үнэлэх

Бид "ШИБА" компаний захиалгаар Цемент-3 ордын хэсэгт хамаарах мергелийн тархалтыг тогтоох, геологийн тогтцыг тодруулах, өрөмдлөг-хяналтын цэгийг тодорхойлох үндсэн зорилготойгоор геологийн үнэлэмжтэй Геофизикийн соронзон хайгуулын магнитометрийн хэмжилт, цахилгаан хайгуулын хос туйлт шугамчлалын болоод соронзон-теллурийн шуугианы аргуудын хослолыг хэрэглэн ажиллалаа.

...

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум: Онгон уулын мигматитжисан гүний хагарлын бүсийн үндсэн ба асгарган алтны тархалт, үүслийн судалгаа

Бид "Илчит Хурдаст" компаний захиалгаар Онгон уулын өврийн мигматитчилагдсан дунд - том ширхэгт диорит ба гнейсчилэгдсэн жижиг ширхэгт гранитын дундуур өнгөрөх ЗХ чиглэлт, гүний регионал "Баянгол" -ын хагарлын салбарын хойд жигүүр дэх гипо - мезотермал кварцын алттай ганц нэг судал ба өмнөд жигүүр дэх 0.2 - 1.0м өргөнтэй, дунджаар 1м урттайгаар тасалдалтай илрэх березитжих хувиралд автсан алттай хэсгүүдийг гүнд нь тандах, тогтоцыг тодруулах, үүсэл - гарвалыг үнэлэх, цаашлаад өрөмдлөг - хяналтын цэгийг тогтоох зорилготойгоор геологийн ажиглалттай хос туйлт шугамчлалын ба соронзон-теллурийн шуугианы зүсэлтийн аргуудаар Геофизикийн ажлыг хийлээ.

...

Баянхонгор аймгийн Баянөндөр сум: Аман гол уулс хоорондын хотгорыг зураглах, нүүрс агуулагч бүтцийг илрүүлэх ажил

Баянхонгорын Баянөндөрт байх "Эпидот" компаний Аман гол төсөл нь Монгол Алтайн нурууны салбар болох Гичгэний нурууны зүүн өмнөд төгсгөлд, өмнөддөө Халзан Бүрдийн нурууны зүүн хойд төгсгөл хэсгээр байрлах 16х12км хэмжээний уулс хоорондын хотгор болох тухайн цаг үеийн суусан блокийг (мульд маягийн) дүүргэсэн нуур, тэнгис тэрчлэн эх газрын эрэг хавийн нөхцөлд нүүрс бүрэлдэх таатай орчин, цаг уур тааламжтай байсан зэргийг одоо илрээд, олдоод байгаа Мезозойн төгсгөлийн шатны хурдас, түүнд агуулагдсан хүрэн нүүрсний хуримтлал бүхий орон зай илэрхийлж байна.

...

Page 1 of 3 (20 items)
Prev
[1]
2
3
Next
ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү