Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (БАРУУН ЭМТИЙН ЭПИТЕРМАЛ_ДӨЧ ГОЛ)

... Мезозойн сүүлчээр эрчимжсэн галт уулсын үйл ажиллагааны дүнд гадаргууд хүчиллэг лаав бялхан, хагарлуудын уулзвар орчмоор вулкан-купол структурүүд хөгжсөн аж. Тухайлбал: Юрийн төгсгөл Цэрдийн эхээр грабен-синклинал бүтцүүд хэлбэршин тэдгээрийг ердийн тунадсууд, базальтийн ба андезитийн найрлагын лаавууд дүүргэхийн зэрэгцээ MZ2-3 насны гранит-порфирийн багавтар хэмжээний дайки, штокууд түрж байв. Чухамхүү эдгээр рифт үүсгэгч эвдрэл, шахалт, шилжилт, зөрөлтийн үйл явцуудаар суларсан орон зайгаар нь Зүүн Байгалийн чанад дахь болон Монголын зүүн хойд талын алтны ордуудыг (Балей, Тасеевское ба Цагаанчулуут, Борөндөр, БАРУУН ЭМТ зэрэг) тээвэрлэсэн мантийн гаралтай Калийн өндөр агууламжтай шохойлог-шүлтлэг, шошонит-латитын магм нэвчсэн байна ...

 

...

ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (АДУУНЧУЛУУНЫ НҮҮРС)

... Эл хүрэн нүүрсний орд нь Дорнод Монгол дахь Чойбалсангийн хотгорын урд захад "мульд" хэлбэртэйгээр орших ба тэрхүү агуулагч хотгорыг дүүргэгч доод Цэрдийн тунамлын суурь нь Палеозойн гүний болоод хувирмал чулуулгийг зүссэн хожуу Юрийн настай гранитоид ажээ. Адуунчулууны ордыг бүрдүүлэгч доод Цэрдийн тунамал болох Тэвшийн говь свитийн нүүрс агуулагч хурдас нь төв рүүгээ налуу (5-60) уналтай баруун хойш сунасан, 6х7км хэмжээтэй брахисинклинал структур үүсгэн, нүүрсний 2 давхраасаас бүрэлддэг байна.

...

ДУУ ХУУР, ИНЭЭД ЦАЛГИСАН ГЕОЛОГЧИДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН - 2013

Уул Уурхайн яамны мэдээллийн сайтаас дараах линкээр (http://www.mm.gov.mn/mn/news-2/322-duu-khuur-ineed-tsalgisan-geologichdijn-azhil-mergezhlijn-uraldaan.html) холбогдон авч зарим нэгэн нэмэлт орууллаа.
Улс эх орныхоо үүцийг задалж, эрдэнэсийн санг арвижуулагч гавьяатнууд бол яахын аргагүй геологичид. Цаг наргүй их хөдөлмөрт хөлсөө дуслуулан байж ажиллахдаа  ганцхан судалгаанд 10 жил зарцуулах нь энүүхэнд. Жилийн гурван улиралд хээрээр гэр хийж, уул хадаар хэсэн, унтах амрахаа умартан явахдаа хэн нэгний хэрэггүй хэмээн өшиглөөд л хаячихдаг ширхэг чулуу бүрийг нандигнан хайрлана...

... Монгол Улсын хөгжлийн гарц, нөөц боломжийг бий болгож буй эрдэнэсийн эрэлчид болох геологчид маань 2013 оны 8 сарын 26-29 өдрүүдэд Улаанбаатар хотоос баруун тийш  310 км-т орших  ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн Хөгнө-Тарнайн дүүрэг  (Элсэн тасархай ) дахь геологийн зураглалын хээрийн дадлагын талбайд Геологичдийн ажил мэргэжлийн уралдаанаа амжилттай явууллаа. Соц нийгмийн үед хэвшил болж байсан уг тэмцээн сүүлийн жилүүдэд тасраад байсан бөгөөд Геологийн судалгааны төв (ТӨҮГ) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан болж өнгөрлөө. Энэхүү ажил мэргэжлийн уралдааныг УУЯ, АМГ, МГХ, МҮГХ, МӨХ, МГФХ нар хамтран зохион байгуулсан бөгөөд Ерөнхий зохион байгуулагч, шүүгчээр УУЯ-ны ХШҮДАГ-ын дарга Д.Жавхланболд ажиллалаа...

...

ГЕОФИЗИКИЙН САЛБАРААР ЭРТ, ЭДҮГЭЭД АЖИЛЛАСАН ГЕОЛОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС (БАЯН УУЛ)

... Үе, үеийн хайгуулчдын сонирхол татаж буй хүдэржилтийн төрөл нь тусхүү вулкан-плутон цогцод орших Баян уулын порфирийн төрхт интрузитэй холбоотой (урьдын судлаачдынхаар диатрем брекчийн хоолойт) болон Тарганы толгодын судлуудын шугаман бүс буюу цэцэг хэлбэрт структуруудэд төвлөрсөн алт-зэсийн эрдэсжилт юм. Үүнээс Баян уулын эрдэсжилт нь хүчтэйгээс сул илэрсэн, пиритээр баялаг кварц-серицитийн, кварц-турмалины, профилитийн, калийн зэрэг порфирийн төрлийн шугаман хэлбэрийн хувирлын бүсүүдээр илэрхийлэгдэж буй порфирийн гаралт “lithocap” болно. Объектын хэмжээнд томруунаар ажиглагдаж, тодорхой нэршил олсон ЗХ, БХ болон өргөргийн чиглэлт хэвийн ба хөнтрүү маягийн хагарлуудын систем байдгийн том нь Баян уулын ба Тарганы толгодын элэгдлийн түвшин, эрдэсжилтийн төрхөөр ялгагдах вулкан-плутон структур бүхий эрлийн талбайнуудыг заагласан зүүн хойш чиглэлт Улаан Дэлийн гүний хагарлын бүс байдаг ...

...

ГИДРОТЕРМАЛ ХУВИРЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНД ХАРГАЛЗАХ ЭРДСҮҮДИЙН ТОДОРХОЙЛОЛТ

... анх 2005 онд хүснэгтээр илэрхийлэгдсэн гидротермал хувирлын бүтээгдэхүүнийг олж авсанаар, тэдгээрийн мөн чанарыг эрдсийн хэмжээнд нь ойлгож эрэл-хайгуулын ажилдаа ашиглах зорилгоор хойно үзүүлэх байдлаар эрдсүүдийн тодорхойлолтуудыг нь олж нэгтгэсэн билээ. Түүнчлэн Зэсийн хүдрийн орд, түүний исэлдлийн бүрхүүлд тохиолддог эрдсүүдийн тодорхойлолтуудыг ч мөн оруулсан байгааг үзэж болно...

...

ГИДРОТЕРМАЛ ХУВИРАЛ, ТҮҮНИЙ МӨН ЧАНАР

... чулуулгийн эрдсийн ба химийн найрлага өөрчлөгдөх үйл явцыг "хувирал" хэмээх агаад энэ нь дийлэнхдээ хүдрийн ордын орчимд болон зэргэлдээх чулуулаг нь гидротермал уусмалын нөлөөлөл, түүний шилжих замын дагууд урвалжид орох хими-физикийн үзэгдэл юм. Харин "метасоматизм" бол өмнө бий болсон эрдсийн хэлбэр нь буй ч дотоод бүтэц өөрчлөгдөх, эсвэл тэс өмнөө эрдэс галбирыг нь хадгалан орших үйл явцын нэршил юм. Үүнд ус (OH*) голлох үүрэгтэй бөгөөд хүчиллэг, ердийн ба шүлтлэг орчинг  бий болгож урвалж явагдах ...

...

ОРДЫН ТӨРЛҮҮД

энд 1997 - 2000 онуудын хооронд дэлхийн хэмжээний доор дурьдах төрлийн ордуудын мэдээллийг нэгтгэн дүгнэж, багаахан хэмжээнд багцлан, мөн чанарыг цөөвтөр мөрүүдээр илэрхийлж, товч ойлголт өгөх зорилгоор судлаач Derek Wilton, Christine Norcross нарын бичсэн өгүүлэмжүүдийг интернэтээс татан авч нэгтгээд мэргэжил нэгтнүүд болон сонирхогч бүхэнд хүргэх үүднээс оруулж байна. Үүнд: Epithermal, Quartz-Carbonate vein gold, Placer gold, Paleoplacer gold, Carlin type gold, Banded iron formation-hosted gold, Diamond, Sedex massive sulfide, MVT lead-zinc, VMS, Zinc-copper VMS, Zinc-lead-copper VMS, Porphyry, Redbed copper, Skarn, Besshi-type VMS гэсэн ордуудын тухайд мэдэхийг хүсвэл...  

...

ХҮДРИЙН ОРДЫН ТӨРЛҮҮД, ТЭДГЭЭРИЙН ҮҮСЛИЙН ЯВЦ

... бидний мэдэх бөгөөд эрж хайж буй эргэлтэд оруулах боломжтой хуримтлал үүсгэсэн хүдрийн ордууд маань геологийн хөгжлийн явцад доор дурьдах хүчин зүйл, хөдөлгөөний үр дүнд бүрэлддэг байх юм. Тухайлбал:

а) хүдэр бүрэлдүүлэх, болгох хэмжээний эх үүсвэр байх эсвэл бий болох;

б) тухайн  эх  үүсвэрээс  хүдэр  бүрэлдүүлэгч

...

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү