Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
Дорнод аймгийн Дашбалбар сум

НУТАГ ДЭВСГЭР нь туулж ирсэн геологийн хөгжлөө илэрхийлсэн хурдас _ чулуулаг, холбоотойгоор үүссэн ашигт малтмал, судлах – эрэх – хайх арга зам, аргачлалыг дор бүрнээ агуулан ГЕОЛОГЧ бидний тайлж уншихаас бүрнээ хамааран оршиж байдаг билээ

ИЛТГЭЛЭЭР Баруун эмт хэмээсэн Au-Ag илрэл нь унасан жимсний адил хөлд тээглээгүй бөгөөд түүнийг олж, илрүүлэхийн тулд ГЕОЛОГИ хэмээгдэх бүдүүн модны гол болох геологийн тогтоцоос нь хоёр тийш судалж үндэс болох тектоник ба хөгжлийн түүх, мөчрүүд болох эрэл-шалгалт ба нарийвчилсан зураглалыг дээжлэлттэй хамтатган үйлдсэнээр шим-шүүсний цоргууд буюу хагарал_ан цав, хувирал өөрчлөлт, брекч судалтай хэсгүүдийг илрүүлсэн. Цааш нь тандан судалгааны арга болох ГЕОФИЗИК –ээр далд бүтцүүдийг тодотгоод ӨРӨМДЛӨГ –өөр шалгасан тухайд өгүүлэх юм.

...

Дундговь аймгийн Сайхановоо сум

... Дундговь аймгийн Сайхановоо сумын нутагт Дунд Говийн вулкан-плутон бүслүүр болон Хангай-Хэнтийн турбидит бүрдлүүд бүхий террейнүүдийн уулзвар хэсэгт Загийн эх газрын идэвхгүй захын үлдэц, Баянхонгорын офиолит, Адаацагийн акрецийн шаантаг структурийн нөлөөлөл оролцсон бүтцэд оршдог. Өөрөөр хэлбэл хойд ба өмнөд Монголын мегаблокийг заагласан ЗХ чиглэлтэй Хойд Говийн гүний хагарлын дэргэд Протерозойн цаг үеийн эх газрын идэвхитэй захын хөгжил дэх өврийн тэнгисийн орчинд, дараагаар буюу Перм ба Мезозойн эхэн үед эх газрын рифт үүсэх явцад автсан ба Дундговийн вулкан-плутон бүслүүрт харъяалагдана...

...

Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сум

... идэвхжилтийн нөлөөллөөр буй болсон Дөч голын акрецийн шаантаг структурт Дөчийн ба Улз голуудын гүний хагарлын бүсийн дунд хэсэгт байрлана. Район нь эвдрэл, бутрал, шилжилт, хөдөлгөөнд маш эрчимтэй автсанаас гадна хувирсан эффузив, нүүрсэрхэг-карбонатлаг чулуулгийн үеүдтэй тунамал багцууд болон Юра хүртэлх насны гнейсжисэн ба хувираагүй суурилагаас хүчиллэг хүртэлх эгнээний шүлтлэгдүүгээс ердийн найрлагат гүний чулуулгууд байгаа нь төрөл бүрийн ашигт малтмалын бөөгнөрөл, нэн ялангуяа тунамал чулуулагт агуулагдсан КАРЛИН төст алтны орд байх үндсэн нөхцөлийг хангасан ...

...

Баянхонгор аймгийн Баянговь-Баянлэг; Өвөрхангайн Богд

... Баянхонгор аймгийн Баянговь-Баянлэг; Өвөрхангайн Богд гэх чиглэлээр өргөргийн дагууд байрших Девон - Карбоны цаг үеийн арлын нумын (МАГМЫН НУМ) болон түүний арын тэнгисийн  хөгжил, хөдөлгөөнөөр үүсгэгддэг чулуулаг зонхилсон нутгийг хамааран, гарал үүсэл нэгтэй ашигт малтмалын хуримтлалууд олноор илэрсэн хэсэгт оршино. ...Илрэлийн талбайн хойд хэсэгт пирит, халькопиритийн сарнимал шигтгээтэй, малахит, азурит, хризоколлын түрхэцүүд бүхий цайвар саарал өнгөт, жижиг-дунд ширхэглэг кварцын будинууд болон бага зузаант судланцаруудаар нэвчигдсэн занарлаг чулуулагтай. Сүүлийн ажиглалтаар занаршилтын дагууд болон ан цавуудад, элсэн чулуунд, зосжисон ба аргиллитжисан хэсгүүдэд эрдэсжилт илүүтэй байна ...

...

Төв аймгийн Өндөрширээт, Лүн сум

... Төв аймгийн Өндөрширээт, Лүн сумдыг дамнан ЗХ чиглэлд үргэлжлэх хойд Хэнтийн алтны хүдэржилтийг хянаж, агуулсан Мезозойн тектоник-магмын идэвхжилтийн нөлөөлөлөөр сэргэсэн гүний хагарлын бүсэд хамаарна. Талбайн районд байх алтны хүдэржилт нь нилээдгүй хувирч, цахиуржсан бөгөөд төмөржсөн порфирлог гранитын жижиг интруз болон түүний нөлөөллөөр үүсгэгдсэн байж болох Девоны том хэмхдэслэг терриген бүрдлүүдэд төвлөрөх локал метаморфизмтой хавсарсан гидротермал цахиуржилт, кварцын ба гематит-гётитын штокверк судлуудаас гадна малахитын өнгөрүүд бүхий ганц нэг мезотермал гарлын кварцын судлууд, төмөржиж хувирсан чулуулаг бүхий хагарлын бүсүүдээр илэрхийлэгдэнэ...

...

Дорнод аймгийн Дашбалбар сум

... Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг болох Улз ба Дөч голуудын уулзвар хэсэгт байрших Одон уулын порфирын зэс-алтны хүдэржилтийн талбай нь ихээхэн сонирхол татах нөхцөлтэй Соёо Өндөр, Номинт, Бага уул, Авдар Толгой, Ил Түрүүт болон Луут гэсэн илрэлүүдийг агуулдаг нь өмнөх маршрутын үед тодорхой болсон бөгөөд бид холбогдох дээжлэлтийг авсан билээ. Харин энэ удаагийн (2004.10.18-25) нарийвчилсан маршрут болон геохимийн дээжлэлтийн ажлын явцад бүр ч илүү сонирхолтой бөгөөд порфирийн системийн хувирал өөрчлөлт, эрдэсжилт бүхий хэд хэдэн хүдэржсэн зурвасуудыг шинээр олж илрүүлэн дээж авлаа ...

...

Хэнтий аймгийн Өлзийт, Хэрлэн сум

... Хэнтий аймгийн Өлзийт, Хэрлэн сумдын нутагт, Хэрлэн голын хөндийн хойдтой, Хэнтийн нурууны өмнөд дэх дунд зэргийн уулархаг газарт байрлан, Девоны үеийн арлан нумын арын тэнгисийн орчинд оршисны дараагаар Мезозойн цагт Дорнод Монголын хэмжээнд эрчимтэй явагдсан тектоник-магматизмын идэвхжилтэд автан тааламжит структурууд бий болсоноор өнөө бидэнд мэдэгдэж буй тогтоц-хүдэржилтийн төрх бүрэлджээ ...,

...

Ховд аймгийн Мянгад сум

... Ховд аймгийн Мянгад сумын нутагт, Хар ус нуурын хөндийн хойдтой, Ховд голын зүүнтэйх дунд зэргийн уулархаг газарт байрлан, Ховдын хэмээн нэрийдэгдэх акрецийн шаантаг структурт хамааран, Алтан Хөхийн зэрэг гүний хагарлуудын нөлөөллөөр түрүү-дунд Девоны цагт хэт гүнээс түрэн гарч өнөөгийн Халзангийн комплекс хэмээгдсэн шүлтлэг интруз биетүүдийн үйлчлэлд автан, гарал үүслийн нягт холбоотойгоор газрын ховор элементүүдийн болон ховор металлуудын үйлдвэрлэлийн хэмжээний агуулгууд бүхий хуримтлалыг бүрдүүлсэн талбарт хамаарна ...

...

Page 1 of 2 (9 items)
Prev
[1]
2
Next
ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү