Little_img
 Захирлын мэндчилгээ
...Иймээс ч манай
компаний онцлог нь
тухайн ажиллаж буй
талбар, орчны
геологийн түүхэн хөгжил, хөдөлгөөнийг
өөрсдийн зүгээс тусгайлан судалж
үзсэнээр захиалагчийн төлөөлөгчтэй
харилцан зөвшилцөж хийх гэж буй
геофизикийн ажлын арга,аргачлал,
цаашдын судалгааны чиглэл,
дэс дараалалыг тодорхойлж, хэр
хэмжээг гаргаснаар үйлдсэн
хээрийн хэмжилт,боловсруулалтыг
өдөр бүр эцэслэн дараа,дараагийн
судалгаа,эрэл-хайгуулд хамтдаа
санаагаа чилээн ажилласаар байна...
Дэлгэрэнгүй...
Түүх
No data to display
СОРОНЗОН-ТЕЛЛУРИЙН ШУУГИАНЫ АРГА АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛД

Удиртгал. Геофизикийн цахилгаан хайгуулын ZONGE -ийн багажийн чадамжуудын нэгэн болох зохиомол соронзон-теллурийн шуугианы  аргыг төрөл бүрийн эд зүйлсийн эрэл болоод хайгуулд хэрэглэх боломжтой. Энэ арга нь зохиомлоор үүсгэсэн  соронзон-теллурийн (CSAMT) шуугианыг мэдрэгчийн (ANT-6) тусламжтайгаар 0.001≤ давтамж ≤8192Гц хоорондын сонгосон үелзлэлүүдээр бүртгэснээр чулуулгийн (ашигт малтмалын, дэлхийн дулааны, нүүрс-устөрөгчит нэгдлүүдийн, нүүрсний, усны гэхчилэн) эсэргүүцлийг 2км хүртэлх гүнд тооцоолон зураглах чадамжтай юм.

...

ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ-ХАЙГУУЛД ГЕОФИЗИКИЙН АРГУУДЫГ АШИГЛАХ НЬ

СУДАЛГААНД өртөх нутаг дэвсгэрийн туулж ирсэн тектоник-геологийн хөгжил бүхэн нь өөрийгөө илэрхийлсэн хурдас-чулуулаг, холбоотойгоор үүссэн ашигт малтмал, энэ бүгдийг судлах – эрэх – хайх арга зам, аргачлалыг дор бүрнээ агуулан бидний тайлж уншихаас бүрнээ хамаарч байдаг.

...

NORTH SILVER BELL ЗЭСИЙН ПОРФИРИЙН ОРДОД ГЕОФИЗИКИЙН 4 ӨӨР АРГЫГ ХЭРЭГЛЭСЭН НЬ

... Порфирийн зэсийн эрдэсжилт бүхий Silver Bell дүүрэг нь гидротермалаар хувирсан гүний чулуулагт уулын баруун өмнөд жигүүрт орших исэлдсэн зэсийн хүдрийн бланкет -аар төлөөлөгдөн 1885 оноос илрүүлэгдэн 0.8% зэсийн агууламжтай 75.6 сая тонн хүдэр олборлогдсоноор, цаашид ашиглагдаж эхэлсэн байна. ZONGE -оос тэрхүү шинээр нээгдсэн гүний уурхайн хэсэгт CSAMT, CR, RIP or VIP болон газрын соронзон хайгуулын ажлуудыг гүйцэтгэсний эхний 3 аргыг GDP-32" хүлээн авагчтай, GGT бүлгийн дамжуулагчийн тусламжтайгаар хийжээ. Ингэснээр гарч ирсэн мэдээллүүдийг нь гадаргуугийн судалгаа ба өрөмдлөгийн үр дүнгүүдтэй харьцуулан үзжээ...

...

НЭГ ТУЙЛТ ба CSAMT ЗҮСЭЛТИЙН АЖЛЫГ АЛТНЫ ХАЙГУУЛД ХЭРЭГЛЭСЭН НЬ

... энд Хойд Queensland -ын Mt Wright дахь Ордовикийн гранит дахь Карбон-Пермийн босоо байрлалтай хоолой маягийн риолитын (~200m*~100m) биет болоод түүний зүүнтэй байрлах серицитийн хувиралтай гранитын брекчиүдэд төвлөрсөн 10Mt @ 3g/t нөөц бүхий ордын хэмжээнд гүйцэтгэсэн өдөөгдсөн туйлшралын градиентын, агаарын болоод газрын соронзон, радиометрийн; цаашлаад одоо өгүүлэх хос туйлт (DDIP) ба  соронзон-теллурт дуу авианы цогц үүсгүүрийн (CSAMT) зүсэлтийн ажлуудаар тухайн биетүүдийн хэлбэр хэмжээ, байрлалын онцлог, үргэлжлэх гүнийг тодруулсан тухайд өгүүлэх болно.

...

ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛ/ЭСЭРГҮҮЦЛИЙН ГРАДИЕНТ болон ЗҮСЭЛТИЙН АЖЛЫН ТАЙЛАЛЫН ТАЙЛАН

... энд Канадын Ontario -ийн Shining Tree хэмээгч газар дахь карбонат - сульфидийн брекчүүдэд агуулагдсан алтны хүдэржилт бүхий MINTO PROJECT -д гүйцэтгэсэн геофизикийн цахилгаан хайгуулын ажлуудын дүнг хэрхэн тайлсан тухайд бичигдсэн байна.  Түүнчлэн алт агуулагч нь хойш - урагш болон зүүн хойш - баруун урагш чиглэсэн структурүүд дэх пирит ба кварцын судланцаруудтай холбогддог...

...

ЧИГЛЭЛТЭЙ ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛ

... хэмээх тандан судалгааны арга нь 1970 -аад оны Kennecott -ын судалгааны ажлын үед дэлгэрсэн ӨДӨӨГДМӨЛ ТУЙЛШРАЛЫН ТАНДАН СУДАЛГАА (RIP) хэмээх арга барилд тулгуурласан бөгөөд бага зардлаар богино хугацаанд ихээхэн талбайн мэдээллийг тойм байдлаар олж авах зорилготой аж. Энэ ч үүднээс нийтэд ихээхэн дэлгэрсэн, бүтээмж өндөртэй "ТЭРЭГНИЙ ДУГУЙ-WAGON WHEEL" болон "ШАТРЫН ХӨЛӨГ-CHECKER BOARD" ...

...

ГЕОФИЗИКИЙН ЦАХИЛГААНЫ АРГУУД

Цахилгаан эсэргүүцлийн дүрслэл нь геологийн биетүүдийн эсэргүүцлээс бүрэн хамаарч янз бүрээр илэрхийлэгддэг. Тухайлбал: литологийн өөрчлөлт, усны агууламж, нүх сүвшилт, уусмалаар нэвчсэн зэрэг төлөвүүд ихээхэн нөлөөтэй. Ер нь цахилгааны аргууд гэдэг маань цахилгаан гүйдлийг хоёр  гадасны (электрод) тусламжтайгаар газрын гүнд дамжуулан өөр бусад гадсаар хүчдэлийг нь хэмжиж далд бүтцийг төсөөлөн судлах зорилготой юм.

...

ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ АРГУУД, ZONGE

Ашигт малтмалын эрэл-хайгуулын судалгаанд Геофизикийн техник хэрэгслэлийг одоогоос 300 жилийн тэртээгээс ашиглаж иржээ. Энэ үеэс он дарааллаар MAGNETIC - RESISTIVITY (R) - SELF POTENTIAL (SP) - INDUCED POLARIZATION (IP) - TIME DOMAIN ELECTROMAGNETIC (FEM and TEM) - COMPLEX RESISTIVITY (CR) - CONTROLLED SOURCE AUDIO FREQUENCY MAGNETOTELLURICS (CSAMT and NSAMT) - TIME DOMAIN or TRANSIENT ELECTROMAGNETICS (TDEM or TEM) гэсэн арга, аргачлалын хослолуудыг зохиомжлон хайгуулд хэрэглэсээр иржээ.

...

ХАРИЛЦАХ ХАЯГ:
БЗД, 26 хороо, Баянмонгол хороолол,
418-р байр 208 тоот
Утас: 976-99091201

976-99016316

И-мэйл: contact@munkhiinvolcan.mn
munkh@munkhiinvolcan.mn
galaa@munkhiinvolcan.mn
СЭТГЭГДЛЭЭ ИЛГЭЭХ:

Хувийн мэдээллийн хамт илгээх бол
энэ хэсгийг бөглөнө үү

Нэр:
Овог:
Утас:
И-мэйл хаяг:


Та сэтгэгдлээ энд бичнэ үү