ӨДӨӨГДСӨН ТУЙЛШРАЛ |
нь цахилгаан гүйдлийн тусламжтайгаар зохиомлоор үүсгэсэн физик-химийн гаралтай орныг буюу чулуулаг бүрхүүл дэх цэнэг хуримтлуулах, гүйдэл сайн дамжуулах, түүнийг эсэргүүцэх гэх мэт чадвар бүхий биетийг илрүүлэн судлах зорилготой Геофизикийн ажлуудын нэг юм. Энэ ажлын хэмжилтийн үндэс нь газрын гүн рүү хоёр гадсын тусламжтайгаар цахилгаан гүйдэл нэвтрүүлсэнээр хүлээн авагч хоёр диполийн хооронд буй болсон өдөөгдсөн хүчдэлийг хэмжихэд тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл дамжуулсан болон хүлээн авсан дохиог харьцуулсанаар тухайн газрын цахилгаан шинжийг тооцоолдог байна ... ... |
|
СОРОНЗОН-ТЕЛЛУРИЙН ШУУГИАНЫ АРГА |
нь нарнаас манай дэлхийд ирж буй цэнэгтэй бөөмсийн нөлөөллөөр (NSAMT) болон цахилгаан үүсгүүрээр зохиомол байдлаар (CSAMT) чулуулаг бүрхүүлд буй болсон байгалийн цахилгаан соронзон оронг хэмжин судалдаг Геофизикийн ажлуудын нэг юм. Энэ ажлыг гүйцэтгэгч багаж (ANT-6) нь хуучны бус, чичиргээ-шуугианд маш мэдрэмтгий техник бөгөөд 1978 онд үйлдвэрлэгдэн гарсанаасаа хойш ашигт малтмалын, дэлхийн дулааны (геотермийн), нүүрс-устөрөгчит (hydrocarbon) нэгдлүүд болон гүний усны хайгуул, судалгаанд хэрэглэгдсээр иржээ. ... |
|
МАГНИТОМЕТР |
нь чулуулаг бүрхүүлийн геологийн тогтоц, түүнийг бүрдүүлэгч хурдас чулуулаг, хүдэр, эрдсүүдийн соронзон шинжээс хамаарч соронзон орон нь хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг Геофизикийн багажуудын нэг юм. Нөгөөтэйгүүр соронзон орныг хэмжихэд зориулагдсан багажийг магнитометр гэх агаад Геологид соронзон хүчлэгийн бүтэн вектор (T) -ын үнэмлэхүй буюу харьцангуй (deltaT) утгыг, босоо байгуулагч (Z) -ийн харьцангуй (deltaZ) өөрчлөлтийг хэмжихэд ашигладаг ... ... |
|